Манай сан нь тусламжинд хамрагддаг хүүхдүүддээ чиглэсэн үйлчилгээ үзүүлэхээс гадна орон нутагт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хүсэлтийг хүлээн авч, дараах чиглэлүүдэд хамтран ажилласаар байна.



Номын өргөө төсөл

Тус төслийн хүрээнд 2024 онд Улаанбаатар хотын дүүргүүдийн ерөнхий боловсролын 2 сургуулийн номын санг бүрэн тохижуулах, Төв аймгийн Зуунмод, Борнуур, Жаргалант, Батсүмбэр, Эрдэнэ зэрэг тус сангийн тусламжийн хамрах хүрээний сумдын 1 сургуулийн номын санг бүрэн тохижуулахаар төлөвлөж байна.
Санамж: Зөвхөн дээр дурьдсан УБ хотын дүүргүүд болон Төв аймгийн 5 сумдын сургуулиудад хамаатай болно.

1. Сургуулийн барилга нь 2018 оноос хойш баригдсан.
2. Номын сангийн талбайн хэмжээ 60м2-80м2 байх үндсэн шаардлага хангасан сургуулиудыг хамтран ажиллахыг урьж байна.
Номын өргөө төслийн номын сан нь батлагдсан интерьер зургийг удирдлага болгоно.
2024 оны төслүүдийг хүлээн авч дууссан.
Төсөл бичих загварыг 【энд дарж татаж авна уу】


School sponsorship хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хотын захын хороололуудад байрлаж буй боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, суралцахад таатай орчинг бүрдүүлж, сурагчдад хүртээмжтэй, эрх тэгш боловсролыг олгоход туслах, сурагчдын урлаг, спортын авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, хичээлээс гадуурх цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, амжилттай сурах боломжоор хангахад оршино.

1. Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг болон Төв аймгийн Зуунмод хотын захын хороололд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ЕБС
2. Суралцагчийн тоо 1500-с ихгүй байх
3. Сурагчдыг урлаг, спортын чиглэлээр хөгжүүлэх эсвэл ерөнхий эрдмийн мэдлэг, байгалийн ухааны хичээлийн мэдлэгийг дээшлүүлэх тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн эсвэл эхлүүлэхээр төлөвлөсөн, тухайлсан хөтөлбөрүүдэд шаардлагатай санхүүжилтийг шийдэх боломжгүй байгаа
4. Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа идэвхжүүлж тодорхой амжилт гаргахаар ажиллаж буй сургуулиуд хүсэлт гаргах боломжтой.
2024 оны төслүүдийг хүлээн авч дууссан.
Хүсэлт хүлээн авсны дараа шалгаруулалт хийж, хэрэгжих сургуулийг сонгон, хамтран ажиллана.
/Төслийн загвар татах/


Орон нутгийн ЕБС-ийн дотуур байрны хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулах хөтөлбөр

Тав тухтай, тохилог хүүхэд хөгжлийн өрөө тохижуулж, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг хичээлийн бус цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлж, сургалтын чанар, суралцах орчинг сайжруулах зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

1. Баянхонгор, Увс, Булган аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр байх.
2. Сургуулийн дотуур байранд суудаг нийт суралцагчын тоо 100-с дээш байх.
3. Хүүхэд хөгжлийн өрөөний талбайн хэмжээ 30мкв-с дээш байх.
4. Тохижуулахаас бусад дотоод заслын ажил хийгдчихсэн эсвэл сургууль заслын ажлаа хариуцан, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой байх.
5. Хүүхэд хөгжлийн өрөөг хариуцан ажиллах боловсон хүчинтэй байх.
6. Төсөл хэрэгжүүлэх үед олгогдох тохижилтын эд зүйлсийг тээвэрлэхтэй холбоотой зардлыг хүсэлт гаргагч өөрөө хариуцна.

Хүүхэд хөгжлийн өрөөг Тайваний Хүүхдийн сангаас баталсан төсөв болон загварт нийцүүлэн тохижуулахыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд хүсэлтийн маягтыг татан авч боловсруулаад, заасан хугацаанаас өмнө имэйлээр ирүүлнэ үү.
2024 оны төслүүдийг хүлээн авч дууссан.
Хүсэлт хүлээн авсны дараа шалгаруулалт хийж, хэрэгжих 2 сургуулийг сонгон, хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулна.

/Төслийн загвар татах/


Эрүүл мэнд

Манай сан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллагын тоног төхөөрөмжид шинэчлэл хийх болон тэдгээрийн эмч ажилчдыг гадаад дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахад санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх чиглэлд тогтмол төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын эмнэлгүүд болон сэргээн засах төвүүдийн эмчилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлд төсөл хүлээн авна.
Тавигдах шаардлага:
• Улсын харьяаны эмнэлэг байх
• Хүсэлт ирүүлж байгаа жил тухайн төсөл дээр улсаас санхүүжилт тусгагдаагүй байх
• Төслийн төсвийн хэмжээ 20 саяаас хэтрээгүй байх
Та хүсэлт гаргах бол дараах маягтыг татан авч, төслийн хүсэлтээ боловсруулан, одоо байгаа нөхцөл байдлын талаарх фото зураг болон албан тоот зургийг хавсарган илгээнэ үү.
Төсөл бичих загвар татах

Доорх сургалтуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авна.
- Жил бүр нэг эмчийг Тайвань улсад 2-3 сарын хугацаатай сургалтад хамрагдахад шаардлагатай зардлыг шийдвэрлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх
/Хүсэлт гаргагч нь Англи хэлний В2 буюу ахисан дундаас дээш түвшинтэй байх, мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан байх /
- Жил бүр 6 эмчид гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахад замын зардлын дэмжлэг үзүүлэх
- Орон нутгаас УБ хотод ирж дунд болон урт хугацааны сургалтад хамрагдаж буй эмч нарт сургалтын зардал, замын зардал болон байрны зардал эсвэл УБ хотоос хөдөө орон нутагт эмч мэргэжилтэн очиж сургалт явуулахтай холбоотой зардалд дэмжлэг үзүүлж байна.
Төсөл бичих загвар татах


Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих хөтөлбөр

Тус хөтөлбөрийн гол зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч хөгжих орчинг сайжруулах, тэднийг олон талт сургалтын хөтөлбөрөөр хөгжүүлэх юм.

Нийслэл болон 21 аймгийн цэцэрлэгүүдээс сургалтын орчинг сайжруулах, хичээлийн агуулгыг баяжуулах зорилготой төслүүдийг хүлээн авч эхэлсэн тул та бүхэн хүсэлт гаргах маягттай танилцан, шаардлагад нийцэх төслийг боловсруулан ирүүлнэ үү. Ирүүлсэн төслүүдээс сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

2024 оны төслүүд хүлээн авч дууссан.

төслийн маягт татаж авах


ТББ-уудтай хамтран ажиллах

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудтай хамтран дараах 2 чиглэлийн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах тул чиглэлд нийцсэн төслийн саналыг хугацаа харгалзахгүй холбогдох имэйл хаягаар ирүүлж болно.

Амжилттай хэрэгжүүлсэн төслийн туршлага дээр үндэслэн тус сангийн тусламж хүртэгч айл өрхүүдийг хамруулах боломжтой байх.

Төслийн саналд өмнө буюу одоо эрхэлж байгаа үйл ажиллагааны тухай тайлан, ирээдүйн төлөвлөгөө, хэрэгжүүлэх төслийн санал зэргийг дэлгэрэнгүй бичиж илгээх

Төслийг өөрийн загвараар боловсруулж, зураг, үйл ажиллагааны үр дүн зэргийг дэлгэрэнгүй тайлагнаж хавсаргасан байна.


Жич: Хүсэлт ирүүлсэн газруудын төслийн санал дээр үнэлгээ хийн, зөвхөн шаардлага хангасан газартай эргэн холбогдох зарчмаар явах учраас та бүхэн ирүүлэх төслөө дэлгэрэнгүй бичнэ үү.

Төслийг зөвхөн имэйлээр авах учраас эхний ээлжинд биечлэн ирж уулзах шаардлагагүй.

Та төслөө бэлдээд зөвхөн MONGOLIA_NETWORK@CCF.ORG.TW хаягаар илгээнэ үү.

Тодруулах асуудлыг 11-330775, 11-330775, 86810060 дугаарт ажлын цагаар холбогдон лавлаарай.  

WHERE THERE IS A NEED, THERE IS TFCF.

To Top