Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын товч танилцуулга
2004 оны 9 сарын 27-ний өдөр Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдан Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, ХанУул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, халамжийн мөнгө олгож эхэлсэн.
2009 оноос үйл ажиллагааны хүрээгээ тэлэн Багануур, Багахангай, Налайх дүүргүүд, 2013 оноос Төв аймгийн Зуунмод, Батсүмбэр, Эрдэнэ, Баяндэлгэр сумдад, 2014 онд Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдуудад тус тус тусламжийн үйл ажиллагаагаа хүргэж эхэлсэн. Эдгээр дүүрэг сумдаас гадна Эрдэм хүүхэд асрамжийн төв, Өнөр бүл улсын хүүхэд асрамжийн төвд тусламжийн үйл ажиллагаа явуулж байна.
Тус сан нь Тайваний ард түмний халуун сэтгэл шингэсэн тусламжийг хөгжиж буй орнуудад түгээн дэлгэрүүлдэг билээ. Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь сар бүр шинээр ивээн тэтгэгч элсүүлэн тэднээс хөрөнгийн эх үүсвэрээ босгон монголын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийн эрүүл саруул өсөн бойжих, өөрийг нь бие дааж сургах зорилготойгоор сар бүр тогтмол мөнгөн тусламж үзүүлэхээс гадна нэн шаардлагатай олон төрлийн төсөл, арга хэмжээнүүдийг зохион байгуулж тухайн өрхийг цаашид бие даан эдийн засгийн чадавхиа сайжруулах, хүүхдийг сургууль завсардуулахгүй суралцах нөхцөлөөр хангах зорилготойгоор ажиллаж байна. 2020 оны эхний байдлаар тус санд 3300 гаруй өрхийн 11000 гаруй хүүхэд хамрагдан тусламж авч байна. Тайваний хүүхдийн сангийн үйл ажиллагаа нь нийгмийн халамж, нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд гэсэн үндсэн хоёр чиглэлтэй.
шинэчилсэн: 2022 он