Тайваний хүүхдийн сан нь 2013 оноос эхлэн тусламжид хамрагддаг айл өрхийн хүүхдүүдийн урлаг, спортын авьяасыг дэмжих, хичээлээс гадуурх цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах зорилгоор “Авьяаслаг хүүхдийг дэмжих хөтөлбөр”-ийг өнөөг хүртэл жил бүр амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. Өнгөрсөн 2017 оны туршид уран нугаралт, хамтлаг бүжиг (монгол бүжиг, орчин үеийн бүжиг), хөтлөгч, жүжигчин, дуулаач, уран гимнастик, спортын гимнастик зэрэг төрлүүдээр дугуйлан дамжаанд хичээллэдэг 35 хүүхэд уг хөтөлбөрт амжилттай хамрагдсан бөгөөд дотоод гадаадын тэмцээн уралдаанууд болон бусад төрлийн арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон билээ.
Хүүхдүүд маань Тайваний хүүхдийн сангийн арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлж байна.
Хүүхдүүд маань Тайваний улс тунхагласны баяр болон бусад төрлийн уралдаан, үйл ажиллагаанд оролцож байгаа нь.
Хүүхдүүд маань бэлтгэл сургуулилтаа хийж байна.
АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ 🙂