Зуслангийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Сурагч багачууд маань зусланд амарснаар бие даах чадварт суралцаж, шинэ найз нөхөдтэй танилцаж, өөрийгөө хөгжүүлж, цагийг үр ашигтай, зугаатай өнгөрөөдөг билээ.

Тиймээс Тайваний хүүхдийн сан жил бүр уламжлал болгон “Зуны зуслан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тусламжид хамрагддаг хүүхдүүдээ зусланд амраадаг.

2017 оны хувьд Тайваний хүүхдийн сан  “Сансар” хүүхдийн зуслантай хамтран 6 сарын 16-наас 7 сарын 23-ний хооронд тус санд хамрагддаг нийт 825 хүүхдийг “Зуны зуслан” үйл ажиллагаанд хамруулсан. Улаанбаатар хотын 6 дүүрэг, Төв аймгийн зарим сумдын дунд сургуулийн 3-8-р ангийн хүүхдүүд долоо хоногийн хугацаатайгаар “Сансар”зусланд амарсан.

Зусланд амрах хугацаандаа хүүхдүүд маань

Эх орон, Монгол өв соёл

– Байгаль, экологи

– Эрүүл мэнд, спорт

– Танин мэдэхүй

– Амьдрах ухаан гэсэн таван чиглэлээр 28-30 цагийн хүүхдүүдийн насны онцлогт тохируулсан хөгжлийн хөтөлбөрт хөнгөн, хүртээмжтэй, хөгжилтэй гэсэн зарчимд тулгуурлан хамрагдсан.

Зуслангийн үйл ажиллагаанд хамрагдсанаар хүүхдүүд маань шинэ зүйлд суралцан мэдлэгийн хүрээгээ тэлж, олон найз нөхөдтэй болж, бие даах чадвараа дээшлүүлж, хөгжилтэй, адал явдлаар дүүрэн, дурсамжтай нэгэн зуныг өнгөрөөсөн гэдэгт итгэж байна.

zuslan-2017 (9)

zuslan-2017 (6)

zuslan-2017 (5)

zuslan-2017 (4)

zuslan-2017 (3)

zuslan-2017 (2)

zuslan-2017 (1)

zuslan-2017 (8)

Facebook

To Top