Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 11 жил болж байгаа ба энэ хугацаанд Нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдмал дүүрэг, мөн Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Борнуур, Жаргалант, Батсүмбэр сумдын нийт 3200 өрхийн 9400 гаруй хүүхдүүдэд халамжийн үйлчилгээ хүргэж байна.
Манай сангаас жил бүрийн сүүлээр ӨВЛИЙН ИЛЧ арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээгээрээ дамжуулан бид тусламжинд хамрагддаг нийт өрхүүдээ өвлийг өнтэй давахад нь бага ч гэсэн нэмэр болохыг зорьдог билээ. Энэ жил тус арга хэмжээ маань 10 сарын 4-19-ний хооронд зохион байгуулагдсан ба үйлчилгээ авч буй 3200 гаруй өрхдөө 25кг-ын гурил болон дулаан хөнжил тараан өглөө.
Бидний энэхүү тараасан гурил, хөнжил өрхүүдэд маань бага ч гэсэн тус дэм, Тайваний ард түмний дулаан сэтгэлийг дамжуулсан байхаа гэж итгэж байна.
Бүгдээрээ хамтдаа бие биенийхээ сэтгэлийн дулаан илчинд ирж буй хахир хүйтэн өвлийг өнөтэй давцгаая.