Тайваний хүүхдийн сан нь 2013 оноос эхлэн тусламжид хамрагддаг айл өрхийн хүүхдүүдийн урлаг, спортын авьяасыг дэмжих, хичээлээс гадуурх цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах зорилгоор “Авьяаслаг хүүхдийг дэмжих хөтөлбөр”-ийг өнөөг хүртэл жил бүр амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. Өнгөрсөн 2017 оны туршид уран нугаралт, хамтлаг бүжиг (монгол бүжиг, орчин үеийн бүжиг), хөтлөгч, жүжигчин, дуулаач, уран гимнастик, спортын гимнастик […]