Хязгаар нутгийн инээмсэглэл

“Хязгаар нутгийн инээмсэглэл”төсөл нь уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэдэг, зурган дээр 2016 онд Хөвсгөл аймагт эмч нар ажиллаж байгаа нь.

Уруул тагнайн сэтэрхийгээс гадна амны хөндийн төрөл бүрийн өвчнийг эмчилдэг, зурган дээр 2016 онд Увс аймагт эмч нар ажиллаж байгаа нь.

Хязгаар нутгийн хүүхдүүд хөдөө хагалгаа хийх боломжгүй нь УБ хотод ирж хагалгаа хийх төлбөрийг олгодог. Зурган дээр 2016 онд Баян-Өлгий аймгаас хотод ирж ЭХЭМҮТ-д ирж хагалгаа хийлгэж хоолойн дахь хавдраа авахуулсан.

5-2

5-3

Монгол улсад статистик тоогоор 1000 хүүхэд тутмын 1 нь уруул тагнайн сэтэрхийтэй төрж байна.  Тухайн үед эмнэлэгүүд тоног төхөөрөмжийн дутагдал,  эмч нарын чадвараас шалтгаалж  уруул тагнайн сэтэрхийн хагалгаа хийх боломжгүй байсан. 2009 онд Тайваний Noordhoff Craniofacial Foundation сангийн санаачлагаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн/ЭХЭМҮТ/ эмч нар Тайваньд очин туршлага судлах ажил 2009 оны 08 сарын 01-ээс эхэлсэн. 2010 оны 01 сарын 31-нд туршлага судалж дууссан 3 эмч монголдоо ирэн Тайваний сангийн монгол дахь төлөөлөгчийн газар болон ЭХЭМҮТ хамтын ажиллагаа эхэлсэн.

Тус сан нь ЭХЭМҮТ төвтэй хамтран ажиллаж алслагдсан бүс нутгийн уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд хагалгаа хийхийн зэрэгцээ мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэн, шаардлагатай витаминаар хангах, мөн алслагдсан бүс нутгийн хүүхэд хотод ирж эмчлүүлэх замын зардал болон эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг олгож байна.

Ангилал үйл ажиллагаа

Ангилал :

Огноо : 2016 оны Dec 02 нд

To Top