Эмч нарын чадавхийг дэмжих төсөл
Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмнэл зүйн арга барилууд тасралтгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Иймд манай сан нь 2011 оноос хойш монгол эмч, эмнэлгийн ажилтнуудыг Тайвань улс руу сургалтанд хамрагдах боломжоор хангаж, тэднийг мэргэжил дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлсээр ирсэн. Уг төслийн хүрээнд нарийн мэргэжлийн салбар бүрийн нийт 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтныг Тайвань улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай хамруулаад байна.
Түүнчлэн алдслагдсан хөдөө орон нутгийн эмч нар маань мэргэжил дэээшлүүлэх хэрэгцээ шаардлага өндөр мөн тухайн орон нутгийн өвчтнүүд тэр бүр нийслэлийг зорин ирж, эмчлүүлэн оношлуулахад хүндрэлтэй байдаг учраас манай сан нь энэ жилээс эхлэн орон нутгийн эмч нарыг дотооддоо мэргэжил дээшлүүлэх боломжийг дэмжин ажиллахаар төлөвлөөд байна. Уг төслийн хүрээнд мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой эмч та бүхэнд хэзээд манай үүд хаалга нээлттэй байх болно.
⇒ ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.